Худалдаалагч

Хөөрөгний даалин

  • Утас: 99038896
  • Нэмэгдсэн:  2013-07-29 09:40:35
  • Хэнээс: Хувь хүнээс
  • Төлөв: Шинэ
  • Үнэ:1,000,000 ₮
  • Үнэлгээ:
Энэ даалингийн ар, өвөр талын дөрвөн буланд он цагийн эргэлт, эргэх дөрвөн улирал, гурвын тооны бэлгэдлийг шингээсэн 12 жил, эх нутаг, байгал дэлхийн хишиг буян, ивээл дэлгэрч байхын бэлгэдэл уул , ус, үүл, дэвжин дээшлэхийн бэлгэдэл галын дөл, үхэлгүй мөнхийн бэлгэдэл буюу амьдралыг тэтгэгч алтан нар, мөнгөн сар, холхи газраас гялалзан харагдагч таван хошуут од, хүслийг хангагч чандмань эрдэнэ зэргийг зохицуулан байрлуулж урласан. Ар талын голд эр хүнийг хар цагаан хэл ам, ад зэтгэр алив муу зүйлээс хамгаалах увидастай Нацагдорж хээг алтан утсаар зүү ороож оёсны дээр өвөр талд нь эр хүний цог хийморийн бэлгэдэл морин эрдэнийг эзэн хүнийхээ өвөрт орох чиглээр байрлуулж өгсөн. Уг даалийнгийн 2 булангийн эмжээрийн урд талд арга бэлгэ буюу хосоор амьдран жаргахын бэлгэдэл хаан бугуйвч, хатан сүйх хээ, ар талд нь хэзээч ялагдаж дийлдэшгүй манлайлж явахын бэлгэдэл оройн дээд очир эрдэнийг оруулж, түүний голд нь сонор сэргэг,цэвэр ариун байх, үржин дэлгэрэхийн бэлгэдэл болох хос загасыг байрлуулж хоёр талд нь эд хөрөнгө арвижихын бэлгэдэл зоосон хээг оёсон. Мөн даалингийн амсрын эмжээр хэсгийг мөнх амьдралын хөдөлгөөний бэлгэдэл болох алхан хээний төрлөөр чимэглэсний дээр эдгээр төгс бэлгэдэл бүхий хээг сайн чанарын гал улаан өнгийн торгон дээр оёж, тэдгээрийг эртний хятадын луун хээтэй , улаан шаргал өнгийн торго / Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн, нутаг усандаа “Хавчиг заан” , “Хавчиг баян” хэмээн алдаршин амьдарч байсан аавынхаа дээлийн хуулга/ -н дээр Монголын эртний уламжлалт урлал болох Зоосон ширээний сүлжмэлээр даруулан оёж, мөн зүү ороох оёдлоор хослуулан хөвөөлөн оёж чимэглэсэн билээ. Би хүний оюун ухаан, бүтээлч хөдөлмөр, Монгол үндэснийхээ өв соёлыг дээд зэргээр шүтэн биширч, хүндэтгэн дээдэлж явдаг учраас энэ даалинг эх орондоо өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаараа хамгийн их бүтээн байгуулалтыг хийж, түмэн олондоо алдаршсан, Монгол үндэснийхээ өв соёлыг эрхэмлэн дээдлэгч эрхэм сайхан хүн эдэлж яваасай хэмээн хатгах тоолондоо ерөөл шингээж урласнаа бас хэлэхийг хүсэж байнаа. Хэмжээ 54х19 см Ийм хүн хэн болох талаар та саналаа бичээрэй.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!
 

удаа нээгдсэн.